1. Гарын иллэг
Ширээн дээр хулдаас, нимгэн бүтээлэг, цагаан даавуу тавина.
Хүүхдийн иллэг хийхдээ гарын хөнгөн удаан хөдөлгөөнөөр хүүхдийн арьсны мэдрэлийн төгсгөлийг сэргээн эелдэг, зөөлөн ярилцаж, тайван байдалд хийнэ. Баруун гарт иллэг хийхдээ хүүхдийнхээ баруун гарын сарвуунд өөрийнхөө зүүн гарын эрхий хурууг атгуулж бариад баруун гараараа шуунаас нь мөр рүү нь 3-4 удаа хийнэ. Зүүн гарт нь иллэг хийхдээ баруун гарынхаа эрхий хурууг атгуулж, зүүн гараараа хийнэ. Энэ дасгалыг эрүүл хүүхдэд 6 сар, сульдаатай бие султай хүүхдэд ой хүртэл нь хийх хэрэгтэй.
2. Хэвлийн иллэг:
Хэвлийд дугариг иллэгийг цагийн зүүний дагуу хүйсийг тойруулан баруун гарынхаа алгаар 3-4 удаа хөнгөн маягаар илнэ. Хүйсний ивэрхийтэй, гэдэс нь дүүрдэг юмуу гэдэс ходоодны архаг өвчтэй хүүхдэд ой хүртэл нь иллэг хийнэ.
3. Цээж нурууны иллэг:
Цээжийг илэхдээ хүүхдийг гэдрэг нь харуулж хэвтүүлээд суганаас нь өвчүү рүү нь 3- 4 удаа илнэ. Ууц нурууг илэхдээ хүүхдээ хэвлийгээх нь хэвтүүлж 2 гарынхаа алгаар дээш доош нь 3-4 удаа илнэ.
4. Хэвлийгээр нь хэвтүүлэх:
Хэвлийгээр нь хэвтүүлэх дасгалыг ой хүртэл нь өдөрт 2-3 удаа хооллорын өмнө ширээн дээр юм уу банзтай орон дээр хийнэ.
5. Нурууны дагуу тэнийлгэх:
Нурууны дагуу тэнийлгэх дасгалыг хийхдээ хүүхдээ нэг хажуугаар нь хэвтүүлж,хурууныхаа өндгөөр дарж, дараа нь нөгөө талаар хэвтүүлж дээрхитэй адил хийнэ.
6. Амьсгалын дасгал:
2 сартайгаас нь ой хүртэл хийдэг. Хүүхдийн 2 сарвуунд эрхий хуруугаа атгуулж бариад эгц дээш нь өргөх, буулгах, алдлуулж тохойгоор нь нугалах, 2хөлийг нь нугалж тэнийлгэх дасгалыг 3-4 удаа хийнэ. Голдуу нойрсоод босоход нь хоногт 2-3 удаа хийх нь тохиромжтой.
7. Гарыг даллуулах:
Гарыг даллуулах дасгалыг баруун гарыг зүүн гараараа барьж, нар буруу, зүүн гарыг нь баруун гараар барьж нар зөв 2-3 удаа даллуулна.
No comments:
Post a Comment