Tuesday, June 29, 2010

7- 12 сартайхүүхдэд хийх иллэг хөдөлгөөний жор

Энэ үед хүүхдийн хөдөлгөөн улам ихэсч,ганцаар суух, мөлхөх, юмнаас татаж босох,түшиж зогсох чадвартай болдог. Иймд тэнцвэртэй хөдөлгөөнийг хөгжүүлэх, орчноо танин мэдэх дасгалуудыг хийнэ. Хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор гэрийнхээ аль дэлаан, гэрэлтэй хэсэгт дэвсгэр дэвсэж, хулдаас даавуу тавиад, суулгаж, мөлхүүлж, тоглуулах хэрэгтэй. Энэ насны хүүхдийг дасгалжуулахын өмнө бүх биеийн зөөлөн иллэг, амьсгалын дасгал 2-3 удаа хийнэ.
1. Хоёр хөлийг тэгш өнцөг гарган өргөж буулгах дасгалыг өдөрт 4-5 удаа хийнэ.
2. Хоёр гарыг тохойгоор нь нугалж тэнийлгэх дасгалыг өдөрт 3-4 удаа хийнэ.
3. Хоёр хөлийг улнаас тулж мөлхүүлэх дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ.
4. Урд нь тоглоом тавьж мөлхүүлэх дасгалыг өдөрт 3-4 удаа хийнэ.
5. Тэрэг түрүүлж явуулах дасгалыг 9 сартайгаас нь хийнэ.
6. Юмнаас бариулж зогсоох дасгалыг өдөрт 3-4 удаа хийнэ.
7. Хоёр гараас нь барьж, мөрний үеэр нь хойш татах дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ.
8. Хоёр гарт нь цагираг атгуулж түүнээс нь татаж босгох дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ.
9. Ширээ сандал тойруулж түшиж явуулах.
10. Эх нь нэг гараараа хүүхдийн өвдөгнөөс барьж нөгөө гараараа хэвлийгээр нь барьж бөхийлгөн ширээн дээрээс тоглоом авахуулах дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ.
11. Яльгүй дэмжлэгтэй, ганцаарангий нь чөлөөтэй зогсоох.
12. Суулгах босгох дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ.
13. Тоглоомоор нь дуудаж нэг гараас нь дэмжиж авахуулах дасгалыг хийнэ.
14. Нумлах дасгал: Эхний үед баруун гараараа цээжнээс нь барьж, зүүн гараараа хоёр хөлнөөс нь хий өргөж нумлуулна. Дараа нь бүсэлхийгээр нь хий өргөж нумлуулах тоолонгоор нь бөхийлгөнө.
15. Хоёр хөлийг нь тулж жийлгэх дасгалыг өдөрт 2-3 удаа хийнэ.

No comments:

Post a Comment